“Миний байр” төсөл 9 дүгээр багаас эхэллээ

Хуучирсан мэдээ: 2016.10.17-нд нийтлэгдсэн

“Миний байр” төсөл 9 дүгээр багаас эхэллээ

2012-2016 оны Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Миний байр” төслийг Дархан сумын 9 дүгээр багаас эхлүүлээд байна. Төслийн хүрээнд  эхний ээлжид тус багийн есөн байрны 108 орцны хаалгыг солихоор төлөвлөж байгаа юм. Өнөөдрийн /2016.10.17/ байдлаар тус багийн орон сууцнуудын нийт 50 гаруй орцны хаалгыг электрон кодтой, соронзон түгжээтэй, эрдэс хөвөн дулаалгатай, сайн чанарын ганжуулсан хамгаалалтын төмөр хаалгаар сольсон байна. Энэхүү ажлын төсөв хөрөнгийг 8 дугаар сард болсон ИТХ-ын ээлжит бус хоёрдугаар хуралдаанаар Төсвийн тодотголд оруулж батлуулсан бөгөөд ОНХС-гийн 50 орчим сая төгрөгийн төсөвтэйгөөр хийж байгаа тухай холбогдох албанаас мэдээллэв.

Мөн төслийн хүрээнд аймгийн ЗДТГ-аас иргэд, СӨХ-той хамтран орцуудад засвар хийх, инженерийн шугам сүлжээг  хэсэгчлэн засварлах ажлуудыг төлөвлөсөн бөгөөд ойрын хугацаанд ажлаа эхлүүлэх  юм байна. Ийнхүү “Миний байр” төслийг амжилттай хэрэгжүүлснээр Дархан хотын оршин суугчид бид иж бүрэн засварласан, дулаан тохилог орцтой орон сууцны байранд амьдрах нөхцөл бүрдэх юм.

ЭХ СУРВАЛЖ: DARKHAN.GOV.MN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж