Тайландад аялахдаа АНХААРАХ ЗҮЙЛС

Хуучирсан мэдээ: 2016.10.17-нд нийтлэгдсэн

Тайландад аялахдаа АНХААРАХ ЗҮЙЛС

Тайланд Улсад зохион байгуулагдахаар төлөвлөгдөж байсан ихэнх арга хэмжээ цуцлагдаж, хойшлогдохоор болсныг Монгол Улсаас Бангког хотод суугаа Элчин сайдын яамнаас мэдэгдлээ.

Тайландын Цог жавхлант Хаан Пумипон Адульядет өнгөрсөн Пүрэв гаригт /2016.10.13/ таалал төгссөн учир тус улсын Засгийн газар нэг жилийн гашуудал зарлаж, 30 хоногийн хугацаанд аливаа баяр ёслол, зугаа цэнгэлийн арга хэмжээ зохион байгуулахаас татгалзжээ.

Мөн хар бараан өнгийн хувцас өмсөхийг иргэдээсээ хүсч, үйлчилгээний газруудад согтууруулах ундаа зарагдахгүй болсныг анхааруулсан. Иймд Тайланд улсад ажиллаж, амьдарч, зорчиж байгаа иргэдэд Тайландын ёс заншил, уламжлалыг хүндэтгэж, зарим үйлчилгээний газарт тулгарч болох удаашрал, хүндрэл бэрхшээлд хүлээцтэй хандахыг Элчин сайдын яамнаас зөвлөжээ.

Д.УУДАМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж