Дуурийн театрт жүжигчин авна

Хуучирсан мэдээ: 2016.10.17-нд нийтлэгдсэн

Дуурийн театрт жүжигчин авна

Дуурь, бүжгийн эрдмийн театраас балетын жүжигчин шалгаруулах зар түгээжээ. Бүртгэлийг аравдугаар сарын 15-25-ны өдрүүдэд өөрийн байрандаа болон “Mongolian State Academic Theatre of Opera and Ballet” фэйсбүүк хуудсаар авч байгаа аж. Харин шалгаруулалтыг аравдугаар сарын 26-ны өдөр 12.00 цагаас хийх юм байна. Тус театраас анх удаа балетын жүжигчин шалгаруулан, ажилд урьж байгаа нь энэ юм.

Дашрамд дуулгахад, Монголын сонгодог урлагийн их өргөө болсон Дуурь, бүжгийн эрдмийн театрын хамт олон тоглолтын 54 дэх улирлынхаа нээлтийг А.Аданы “Жизель” балетаар эхлүүлсэн. Тэгвэл ирэх ням гаригт буюу аравдугаар сарын 23-ны өдөр П.И.Чайковский “Хунт нуур” балетыг тоглоно.

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж