Монгол улсын Засгийн газрын гишүүн, Шадар сайд У.Хүрэлсүх тэргүүтэй ажлын хэсэг Даланзадгад суманд ажиллаж, иргэд хөдөлмөрчидтэй уулзлаа. Эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн энэ үед ард иргэдээ эрүүл хүнс, орон байраар хангах, боловсрол мэргэжил олгож ажилтай орлоготой болгох зэрэг ажлыг шат дараалалтай хэрэгжүүлэх нь нэн тэргүүний асуудал гэдгийг онцлоод ирэх 4 жилд хэрэгжих Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн талаар мэдээлэл хийлээ.
Өмнөговьчуудын өмнө ямар асуудал тулгамдаж байна? Уулзалтанд ирсэн иргэд санал бодлоо чөлөөтэй илэрхийлж, сонирхсон асуултандаа хариулт авлаа.
Боомт болон уул уурхайтай холбоотой жолооч нарын аюулгүй байдлыг хангах, тээвэр зохицуулалт хяналтыг сайн хийх
Түүхий эдээ боловсруулж экспортлох
Худаг ус, бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлэх
Эмч мэргэжилтнүүдийн ур чадварыг дээшлүүлэх
Мал аж ахуйгаа хөгжүүлэх, хоршоог дэмжих хэрэгтэй зэрэг олон саналуудыг иргэд онцолж байна.
Шадар сайдын айлчлалын үеэр Өмнөговьчууд Эрдэнэс Таван толгойн уурхай орчимд хэрэгцээтэй 14 км хатуу хучилттай авто зам, хилийн боомтуудад тулгамдаж байгаа эмч, цагдаа нарын хүрэлцээг нэмэгдүүлэх, жолоочдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, аюулгүй байдал хяналтыг сайжруулахтай холбоотой олон асуудлыг шийдвэрлүүлсэн юм.