Төрөлхийн болон осол гэмтлийн улмаас саажилттай болж, гар хөл зэрэг биеийн аль нэг хэсгээ мэдрэхээ больсон хүмүүст найдвар бий болгосон нэгэн туршилтыг хийжээ.
Питтсбургийн их сургууль болон тус сургуулийн дэргэдэх анагаахын төвийн эрдэмтэд саажилттай хүний тархинд электрод суулгаснаар дахин мэдрэх боломжтой гэдгийг дээрх туршилтаараа баталж чаджээ.
Туршилтад оролцсон 30 настай Nathan Copeland арван жилийн өмнө саажилттай болсон ба тархины гадаргуу дээр электрод суулган робот гартай холбосноор робот гарын хуруунуудад хүрэхэд уг дохиог тархиндаа хүлээн авч мэдэрч чадсан байна.
Ингэснээр саажилттай өвчтөн хиймэл гар хөлөө өөрийн тархиараа буюу оюун бодлоороо удирдах бүрэн боломжтой болж буй аж.
Т.МӨНХ