ШУА-ийг академич Д.Рэгдэл удирдана

Хуучирсан мэдээ: 2016.10.17-нд нийтлэгдсэн

ШУА-ийг академич Д.Рэгдэл удирдана

Монгол Улсын Шинжлэх ухааны Академи /ШУА/-ийн ээлжит их чуулган өнгөрсөн долоо хоногт болж, ШУА-ийн ерөнхийлөгчөөр академич Д.Рэгдэлийг сонгожээ. Тэрбээр тус академийн тэргүүн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан юм.

Академич Д.Рэгдэл нь 1951 онд Говь-Алтай аймгийн Бигэр суманд төрсөн, 1976 онд ЗХУ-ын Харьковын их сургуулийг биохимич мэргэжлээр төгсөж, 1985 онд Берлиний Гумболдтын их сургуульд доктор (Ph.D), 2001 онд “Липоксигеназууд, нийтлэг шинж, өвөрмөц онцлог” сэдвээр химийн шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг тус тус хамгаалсан байна.

Тэрбээр 2002 онд Монгол Улсын Шинжлэх ухааны академийн гишүүнээр сонгогдож, ШУА-ийн Хими болон Физикийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, Хими, хими технологийн хүрээлэнд лабораторийн эрхлэгч, эрдэмтэн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад 2001-2009 онд ШУА-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, 2009 оноос ШУА-ийн тэргүүн дэд ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байсан аж.

1996 онд Монгол Улсын Төрийн соёрхол, 2006 онд Монгол улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цол хүртжээ.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж