АНУ-ын банкууд ашиг нь буурсан тухай мэдээлэв

Хуучирсан мэдээ: 2016.10.17-нд нийтлэгдсэн

АНУ-ын банкууд ашиг нь буурсан тухай мэдээлэв

АНУ-ын JP Morgan, Wells Fargo, Citigroup гэдэг гурван том банк улирлын ашгаа буурсаныг мэдээлэв.

JP Morgan

JP Morgan Сhase & Co банк татвар төлөлт хийсний дараа өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад ашиг нь 7,6%-иар буурсан тухай мэдээллээ. Гэсэн ч банкны ашиг орлого шинээчдийн хүлээж байснаас дээгүүр гарсан байна.

Банкны цэвэр ашиг гуравдугаар улиралд 510 сая ам.доллараар хасагдаж, 6,29 тэрбум ам.доллар болж буурчээ. Ингэхдээ нэг хувьцааны ашиг 1,58 ам.доллар хүртэл багассан байна. Өнгөрсөн онд татварын 2,2 тэрбумын хөнгөлөлт банкинд дэмжлэг болсон юм. Татвар төлөх хүртэлх орлого нь 32,8%-иар өсч, 8,94 тэрбум ам.доллар болсон нь хувийн бус зарлагыг бууруулсан, мөн өнгөрсөн онд Холбооны нөөцийн систем бодлогын хүүг нэмсэн зэрэгтэй холбоотой гэгдэж байна. 

Wells Fargo

Wells Fargo & Co банкны цэвэр ашиг 3,7 хувиар буюу 5,24 тэрбум ам.доллар хүртэл буурсан байна. Хувьцааны ашиг нь 0,02 ам.доллараар буурчээ. Эдгээр үзүүлэлтүүд нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулсан дүн юм. Банкны үйл ажиллагааны ашиг нь 6,3 хувиар өсч, 2,05 тэрбум ам.доллар хүрсэн байна. Харин хөрөнгийн удирдлагаас орсон ашиг 12 хувиар нэмэгдэж, 677 сая ам.доллар боллоо гэж банкны мэдээнд өгүүлжээ.

Маржийн (банкны зээлийн ажиллагаанаас олох орлого ба хадгаламж эзэмшигчдэд төлсөн мөнгөний ялгаа) цэвэр хувь 2,82% болсон нь өмнөх улирлынхаас 0,14% хувийн пунктаар бага байна. Тус банкны хувьд өөрийн хөрөнгийн ашиг нь жилийн өмнөхөөс 11,6 хувиар буурсан байна.

Citigroup

Citigroup Inc. банк улирлын ашгаа 10,6 хувиар буурч, 3,84 тэрбум ам.доллар хүрсэн гээд, хувьцааны наймааны ашиг муу байснаас ийм зүйл боллоо гэж тайлбарлав. Цэвэр ашиг нь 450 сая ам.доллараар буурч, 3,84 тэрбум ам.доллар болсон байна. Хувьцааны ашиг нь 0,11 ам.доллараас бууж, 1,24 ам.доллар болжээ. Нийт тайлагнан гаргасан ашиг орлого дөрвөн хувиар багасч, 17,76 тэрбум ам.доллар болжээ. Харин хувьцаанаас орох ашиг 34%-иар унасан байв. 

Citicorp банкны шинэчлэн тооцсон ашиг 0,6% хувиар нэмэгдэж, 16,88 тэрбум ам.доллар хүрсэн бол зарлага нь гурван хувиар нэмэгдэж, 9,58 тэрбум ам.доллар болсон талаар мэдээлээд байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж