О.Баасанхүү мэдээлэл хийв

Хуучирсан мэдээ: 2016.10.17-нд нийтлэгдсэн

О.Баасанхүү мэдээлэл хийв

УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр /2016.10.17/ “Эрдэнэт” үйлдвэрийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тэрбээр,

-“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьцааг Монголын талд шилжүүлсэнтэй холбоотойгоор олон хардлага иргэдийн дунд бий болсон учраас УИХ-аас ажлын хэсэг байгуулан ажиллах. 1990 оноос хойш өнөөг хүртэл “Эрдэнэт” үйлдвэрийг удирдсан захирлуудыг шалгах. Хуучин авч байсан зээлийг хариуцаж төлөх асуудлыг тодорхой болгож шийдэх. Өмнөд Африкийн Стандарт банктай холбогдон нэр дурдагдаад байгаа Ш.Батхүүгийн асуудлыг судлан, олон нийтэд үнэн зөв мэдээлэл өгөх. Ингэхдээ үнэхээр “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалаад Ш.Батхүү нь зээл авчихсан, түүнийгээ “Эрдэнэт” үйлдвэрээр төлүүлэх гээд байгаа юу гэдгийг нягтлах. Мөн “Эрдэнэтийн хөгжлийн сан”-г байгуулж, тус үйлдвэрийн улсын төсөвт өгдөг татвараас тодорхой хувийг тус санд төвлөрүүлэх зэрэг хэд, хэдэн асуудлыг УИХ, Авлигатай тэмцэх газар, Улсын ерөнхий прокурорын газар нягтлан шалгах шаардлага байна” гэсэн юм.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж