Турк: Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах санал асуулга явуулна

Хуучирсан мэдээ: 2016.10.14-нд нийтлэгдсэн

Турк: Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах санал асуулга явуулна

Төрийн засаглалаа Ерөнхийлөгчийн тогтолцоо руу шилжүүлэх зорилго бүхий бүх нийтийн санал асуулгыг Турк улс ирэх 2017 оны хавраас өмнө зохион явуулна гэж тус улсын Хууль зүйн сайд Бекир Боздаг мэдэгдсэнийг ОХУ-ын РИА Новости дамжууллаа.

“Бүх нийтийн санал асуулгатай холбоотой шийдвэрийг парламент гаргангуут олон нийтэд мэдээлэх болно. Санал асуулга явуулах шийдвэр гарсанаас хойш санал асуулга болох өдрийн хооронд 90 хоног шаардлагатай байсныг одоо 60 хоног болгосон. Тэглээ ч 2017 он гарахаас өмнө санал асуулгыг явуулж амжихгүй. Гэхдээ ирэх хавраас өмнө явуулна” хэмээн Бекир Боздаг хэлжээ.

Санал асуулгын дүн өнөөгийн парламентын хувь заяанд нөлөөлөхгүй хэмээн тэр бас хэлсэн байна.

А.ШАРАВ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж