Сонгуулийн өдөр согтууруулах ундаа зарахгүй

Хуучирсан мэдээ: 2016.10.15-нд нийтлэгдсэн

Сонгуулийн өдөр согтууруулах ундаа зарахгүй

Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдөр аравдугаар сарын 19-нд товлогдсон. Энэ өдөр архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосон байна. Маргааш өдөр нь ч энэхүү хориг үргэлжлэн хэрэгжих болжээ.

Мөн дээрх өдөртэй холбоотойгоор нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа хүнс, барилгын материал, мод, модон материал, түүхий эд, техникийн захууд болон худалдааны төвүүдийн тухайн 7 хоногийн амралтын өдрийг сонгуулийн санал авах өдөр буюу энэ сарын 19-ний өдөр шилжүүлэхийг аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагуудад үүрэг болгожээ.

Г.ХОРОЛ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж