Энди Маррей “Шанхайн мастер”-т түрүүлэв

Хуучирсан мэдээ: 2016.10.17-нд нийтлэгдсэн

Энди Маррей “Шанхайн мастер”-т түрүүлэв

Хятадын Шанхай хотноо болсон “Shanghai Rolex Masters” тэмцээнд дэлхийн шилдэг теннисчид өрсөлдлөө. 7 сая 600 мянган ам.долларын шагналын сантай тус тэмцээний шигшээ тоглолтод Их Британы Энди Маррей, Испанийн Роберто Ваутиста Агут нар үлдээд байсан. Өчигдөр /2016.10.16/ болсон финалын тоглолтод Энди Маррей өрсөлдөгчөө 7:6, 6:1-ээр хожин түрүүллээ.

Тус тэмцээнд хоёрт эрэмбэлэгдэн тоглосон Энди Маррей өөрийн чансаагаа 1000 оноогоор ахиулж, 1 сая ам.долларын мөнгөн шагналыг хүртлээ. Тэгвэл аваргын төлөө тоглосон Испани теннисчин хагас шигшээд дэлхийн тэргүүн теннисчин Новак Жоковичийг 6:4, 6:4-өөр хожжээ.

Тэмцээнд Швейцарийн Стан Вавринка, Испанийн Рафаэль Надаль нарын шилдгүүд өрсөлдсөн ч хоёр, гуравдугаар тойргоос тэмцээнээ дуусгажээ.

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж