Э.Азбилэг “Miss Earth”-д оролцож байна

Хуучирсан мэдээ: 2016.10.17-нд нийтлэгдсэн

Э.Азбилэг “Miss Earth”-д оролцож байна

Байгаль орчин, эх дэлхийгээ хамгаалахыг сурталчлах зорилготой дэлхийн гоо сайхны тэмцээн болох “Miss Earth” буюу “Эх дэлхийн мисс”-ийн тэмцээн Филиппиний Манила хотод болж байна. 80 гаруй орны мисс оролцож байгаа “Мiss Earth” гоо сайхны тэмцээнд эх орноо төлөөлөн уран нугараач, мисс Э.Азбилэг оролцож байгаа билээ.

“Miss Earth” тэмцээний ялагч гоо бүсгүй тухайн жилдээ байгаль орчин, экологийн болон дэлхий нийтийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд оролцох үүрэгтэй бөгөөд “Miss Earth” сан болон НҮБ-ын байгаль орчны төсөл, хөтөлбөрийн элчээр томилогддог. Энэхүү тэмцээн нь цар хүрээ, нэр хүндээрээ "Miss Universe", "Miss World", "Miss International" тэмцээний дараа бичигддэг, чансаатай ажээ. 

“Miss Earth-2016” тэмцээнд оролцож байгаа 80 гаруй орны миссүүд эдгээр өдрүүдэд Манила хотод тусгай хөтөлбөрүүдэд оролцсоор байгаа билээ.

Сайхан бүсгүйн шалгаруулалтын онлайн санал хураалт явагдаж эхэлсэн бөгөөд та Монголын оролцогч Э.Азбилэгийг http://www.missearth.tv/vote-photogenic.php холбоосоор орж дэмжээрэй.

“Miss Earth-2016” тэмцээний финалын шалгаруулалт аравдугаар сарын 29-ний өдөр болно.

Ч.БОЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж