Лондон хот нь дэлхийн хамгийн өртөг өндөртэй хотуудын нэг. Гэвч “Louis Vuitton”-ний цүнхийг хямдхан үнээр авах боломж тэнд байна. “Delloitte”-ийн хамгийн сүүлийн үеийн судалгаанаас харахад Их Британид зарагддаг дизайнерүүдийн бүтээл болон тансаг барааны үнэ буурч доллараар зарагддаг бараатай харьцуулахад хямд байна. Энэ нь Брекситийн дараах фунт стерлингийн уналттай холбоотой бөгөөд жуулчдын тоонд ч нөлөөлж, олноороо ирэх болжээ.
Фунт Стерлинг зургадугаар сарын байдлаар долларын эсрэг 17 хувиар буурсан. Валл Стрийтийн судалгаанаас харахад “Louis Vuitton”-ны Speedy 30 загварын цүнх Лондонд аравдугаар сарын 7-ны байдлаар 645 фунт стерлингээр буюу 786 ам.доллараар зарагдаж байна.
Louis Vuitton Speedy 30 загвар
Дээрх цүнх нь Парист 760 евро -850 доллараар, Нью Йоркод 970 доллараар харин Хятад 7450 юань-1.115 ам доллараар зарагдаж байна.
Жуулчид зургаадугаар сараас хойш Лондонд ихээр ирж тансаг зэрэглэлийн бараа худалдан авах болсон байна. Албаны статистикаас харахад тус сард Их Британид нийт 3,8 сая жуулчин хүрэлцэн ирж 2,5 тэрбум фунт стерлингийн худалдан авалт хийсэн байна.
Лондонгийн Вестфиелд их дэлгүүрийн ахлах маркетингийн ажилтны хэлж буйгаар тус дэлгүүрээр өнгөрөгч зургадугаар сард үйлчлүүлсэн жуулчдын тоо өмнөх жилүүдийн дунджаас 70 хувиар их байсан. Тансаг зэрэглэлийн бараа бүтээгдэхүүнийг Хятадын жуулчид ихээр худалдан авах нь ажиглагдсан” гэжээ.
ЭХ СУРВАЛЖ: BBC
Г.АНУДАРЬ