Л.Одгэрэл ДАШТ-ийг шүүнэ

Хуучирсан мэдээ: 2016.10.16-нд нийтлэгдсэн

Л.Одгэрэл ДАШТ-ийг шүүнэ

Малайзын Пэнанг хотноо аравдугаар сарын 19-25-ны өдрүүдэд болох хүндийн өргөлтийн өсвөрийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг олон улсын шүүгч Л.Одгэрэл шүүхээр болжээ. Түүний хувьд өнгөрөгч долдугаар сард Гүржид болсон залуучуудын ДАШТ-д шүүгчээр ажилласан бөгөөд энэ жил хоёр дахь дэлхийн аваргын тэмцээнд шүүгчээр уригдаад байна.

Энэхүү тэмцээний үеэр Олон улсын хүндийн өргөлтийн холбооноос хурал, семинарыг зохион байгуулах бөгөөд Монголын хүндийн өргөлтийн холбоог төлөөлөн шүүгч Л.Одгэрэл оролцох аж. Манай улсаас тус тэмцээнд тамирчид оролцохгүй юм байна.

Олон улсын I зэргийн шүүгч Л.Одгэрэл 2016 онд залуучуудын ДАШТ, насанд хүрэгчдийн Азийн аварга болон

Л.Одгэрэл Ираны Тегеран хотноо болсон Олон улсын хүндийн өргөлтийн холбооны/IWF/ цомын АШТ-д шүүгчээр уригдан ажиллажээ. Энэхүү тэмцээн нь олимпийн эрх олгогдсоноороо ихээхэн онцлогтой болсон байна. 2016.05.31-06.03

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж