2,3 сая төгрөгийн шагналын сантай уралдаан зарлалаа

Хуучирсан мэдээ: 2016.10.15-нд нийтлэгдсэн

2,3 сая төгрөгийн шагналын сантай уралдаан зарлалаа

Улаанбаатар хот үүсч хөгжсөний 377 жилийн ойг тохиолдуулан “Аз жаргалтай Улаанбаатар” эсээ бичлэгийн уралдаан зарлажээ.

Эсээг аравдугаар сарын 24-нийг дуустал Соёлын төв өргөөний “Г” корпус таван давхарт Нийслэлийн Соёл урлагийн газрын 507 тоот өрөөнд, мөн ubculture13@gmail.com хаягаар хүлээн авах аж. Хугацаа хоцорсон, шаардлага хангахгүй эсээг хүлээж авахгүй гэдгийг зохион байгуулагчид санууллаа.

Эсээнд тавигдах шаардлага: 

– Сэдвийн агуулгад нийцсэн байх

– А4 хэмжээтэй цаасан дээр үгсийн тоо 800-1000 байна

– Үг үсэг болон утга найруулгын хувьд алдаагүй байх

– Arial 12 фонтоор шиж ирүүлсэн байх

Тэмцээний дүнг аравдугаар сарын 28-ны дотор нийтэд зарлаж, нэгдүгээр байр Өргөмжлөл 1 сая төгрөг, хоёрдугаар байр Өргөмжлөл 800 мянган төгрөг, гуравдугаар байр Өргөмжлөл 500 мянган төгрөг тус тус гардуулах аж.

Т.НОМИН

 

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж