Монголын Үндэсний бөхийн холбооноос зохион байгуулдаг бөхийн барилдаан өнгөрөгч долоо хоногт "Баянзүрх хайрханы хишиг" барилдаанаар үргэлжилсэн билээ.
Тэгвэл энэ долоо хоногийн амралтын өдрүүдэд "Монгол бөхийн өргөө"-нд Орон сууц нийтийн аж ахуйн салбарын 85 жилийн ойд зориулсан болон улсын заан С. Гүржавын нэрэмжит барилдаан болох юм байна.
- Аравдугаар сарын 15-ны 14.00 цагаас Орон сууц нийтийн аж ахуйн салбарын 85 жилийн ойд зориулсан Улсын начин цолны хүндэтгэлийн барилдаан. /224 бөх зодоглоно/
- Аравдугаар сарын 16-ны 14.00 цагаас Сэлэнгэ аймгийн Түшиг сумын харьяат, улсын заан С.Гүржавын нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн барилдаантай. /256 бөх барилдана/
Ч.БОЛ