“Анхны болзоо”, “Сүүлийн хугацаа”, “Цэцэг” зэрэг богино хэмжээний киногоороо танигдсан кино найруулагч Б.Чингүүн энэ удаа “Аз жаргал” хэмээх уран сайхны кино найруулжээ.
“Aurora films”-ийн бүтээж буй "Аз жаргал" уран сайхны киноны зураг авалтыг энэ намрын эхээр Сэлэнгэ аймагт авчээ. Тус уран сайхны киноны найруулагчаар Б.Чингүүн, продюсераар Н.Лхагвасүрэн, зургийн даргаар Ц.Ганзориг нар ажилласан байна. Мөн киноны гол дүрүүдэд жүжигчин Ц.Мичидмаа, Ө.Мөнгөнтулга, Г.Золбоот, М.Саранцэцэг нар тогложээ.
Тун удахгүй найруулагч Б.Чингүүний найруулсан бүрэн хэмжээний уран сайхны кино “Аз жаргал" үзэгчдийн хүртээл болох нь ээ.
А.СҮРЭН