Зөөлөн бодлогын хариуд зөөлөн стратеги бий юу?

Хуучирсан мэдээ: 2016.10.17-нд нийтлэгдсэн

Зөөлөн бодлогын хариуд зөөлөн стратеги бий юу?

Зөөлөн бодлогын хариуд зөөлөн стратеги бий юу?

Монгол улс одоогоос 67 жилийн тэртээ 1949 оны аравдугаар сарын 16-ны өдөр БНХАУ-тай  дипломат харилцаа тогтоосон. Өнгөрсөн 67 жилийн хугацаанд хоёр орны харилцаа өгсөх, уруудахын аль алийг туулжээ. Уруудах үеийн харилцааны шалтгааныг тухайн үеийн дэлхийн улс төрийн нөхцөл байдал, Монгол улс ЗХУ-ын нөлөөнд байсан, ЗХУ-Хятадын харилцаатай холбон үзэж байж ойлгоно.

Энэхүү 67 жилийн харилцааны сүүлийн 26 жил бол өгсөх үеийн он жилүүд. Үүнд ч мөн улс төр, эдийн засгийн учир шалтгаан бий. 70 орчим жилийн турш дан ганц шахам зөвхөн Оросын зах зээлээс хамааралтай байсан Монголын эдийн засаг одоо эсрэгээр Хятадын зах зээлээс хамааралтай боллоо. Өнгөрсөн жил БНХАУ-ын Гадаад яамны гаргасан мэдээллээр Монгол улсын экспортын 80 хувь, импортын 30 хувь БНХАУ-д ногдож байна. Монголын гадаад худалдааны 61 хувь Хятадтай хийгдэж байна. 1990 оноос 2013 он хүртэл БНХАУ-аас Монголд оруулсан хөрөнгө оруулалт 3.8 тэрбум ам.доллар хэмээн уг мэдээнд дурджээ.

Зөөлөн бодлогын хариу болох монголчуудын зөөлөн стратеги юу вэ гэдгийг бодох учиртай. Монголчууд бид ардчилалтай улс, юу дуртайгаа ярина гээд нэг нэгээрээ гүйж очиж, нөгөөгийнхөө бизнесийг унагаж өөрийн халаасанд орох хэдэн төгрөгийн ашгийг бодох уу гэдгийг, байгалийн баялаг, мал аж ахуйн түүхий эдээ хямд үнээр борлуулчихаад л хоол хүнс, хувцсаа хариуд худалдаж аваад л суух уу гэдгийг бодох учиртай.

Энэ хугацаанд хойд хөрш ОХУ-ын эдийн засаг гавиагүй бол Хятадын эдийн засаг үсрэнгүй хөгжиж, дэлхийн тэргүүлэх эдийн засаг болсон нь ч бас нэг учир шалтгаан. Улс төрийн харилцааны хувьд ч харилцан ойлголцлын дээд түвшинд байна. Хоёр улсын харилцаа Стратегийн иж бүрэн түншлэлийн хэмжээнд очлоо. Өндөр дээд хэмжээний айлчлалын давтамж нэмэгдэж, харилцан гарын үсэг зурсан гэрээ, хэлэлцээрийн тоо чамгүй их. Хамгийн сүүлд 2014 онд БНХАУ-ын дарга Си Жиньпиний Монгол улсад хийсэн дээд хэмжээний айлчлалын үеэр 26 гэрээ, хэлэлцээрт гарын үсэг зурсан. Үүнээс гадна нийгмийн салбар бүр Хятад улстай их бага хэмжээний харилцаа хэлхээтэй ажиллаж байна.

Хэдийгээр тоо баримт ийм байгаа ч монголчуудын тархин дахь Хятадын эсрэг таагүй бодол эргэлзээ байсаар байгаа нь үнэн. Сонгууль болгоны өмнө муугаар харлуулах гэсэн хүнээ “хятадын эрлийз”-ээр нь цоллож, цэвэр цусны монгол биш гэсэн ойлголтыг түгээх гэж оролддог нь үүний жишээ. Дэлхий аль хэдийнэ нэг хавтгай болж, хамтарч ажиллан хэн хэн нь хожих гэсэн зарчмаар амьдраад удаж байхад монголчууд бид л тулга тойрсон довны сэтгэхүйгээсээ салж чадахгүй, тэр чинээгээрээ хоцрогдож байна.

Энэ хорин жилд Монголын маань газар нутаг дээр сэргээд босоод ирсэн ноорхой суурин байна уу. Тавантолгойгоо бид өөрсдөө л барьцаанд тавьж, зээлсэн мөнгөө сонгуулийн шоу болгож, тараагаад идээд дууссан шүү дээ. “Чалко”-гийнхон биднийг гуйгаагүй. Тийм том барьцаатай юм чинь баярлаад л хэдэн ногоон зээлсэн, аль таван жилийн өмнө зээлээд идэж уугаад дууссан мөнгийг одоо болтол төлж дуусаагүй л байна.

Социализмын үеэс монголчуудын тархинд гүн суусан энэ бодлыг нэг сэвэлтээр үлдэн хөөж чадахгүй. Дарга мяндагтангууд нь урд хөршид уригдан очиж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа гэсэн албаны үг ярьснаар арилчих зүйл биш. Энд илүү нарийн ухаан шаардсан зөөлөн бодлого хэрэгтэй. Монголчууд нь зөвхөн авахаа бодон суух хооронд урд хөршийн зүгээс өөрсдийн зөөлөн бодлогоо хэрэгжүүлээд эхэлсэн нь олон зүйл дээр анзаарагдаж байна. Хятадын Засгийн газрын тэтгэлгээр суралцах оюутны тоо жил ирэх тусам нэмэгдэж байна. Их, дээд сургуулиас гадна Өвөрмонголын Хөх хотын дунд сургуульд суралцаж байгаа сурагчдын тоо ч өсч байна. Монголын хэвлэл мэдээллийн салбарт онцгой анхаарал хандуулж байна. Хятадын Засгийн газрын шугамаар тус улсад айлчилж, аялсан сэтгүүлчийн тоо энэ жилийн байдлаар 100 хол давсан. Урд хөршийн бодлогыг буруутгах аргагүй. БНХАУ-ын дарга Си Жиньпин ядуу хөршдөө туслах гэсэн үгийг зүгээр ч хэлээгүй. Гэхдээ энэ үг зөвхөн монголчуудад хамаатай, биднийг ядуу гэлээ гэж өрвөлзөх хэрэггүй. Хятад улс 14 хөрштэй. Энэ дунд ядуу нь ч байна, баян нь ч байна. Даяаршиж байгаа дэлхийд ганцаараа баян байгаад хэрэггүй гэдгийг ойлгосон хэрэг.

Энэ зөөлөн бодлогын хариу болох монголчуудын зөөлөн стратеги юу вэ гэдгийг бодох учиртай.

Монголчууд бид ардчилалтай улс, юу дуртайгаа ярина гээд нэг нэгээрээ гүйж очиж, нөгөөгийнхөө бизнесийг унагаж өөрийн халаасанд орох хэдэн төгрөгийн ашгийг бодох уу гэдгийг, байгалийн баялаг, мал аж ахуйн түүхий эдээ хямд үнээр борлуулчихаад л хоол хүнс, хувцсаа хариуд худалдаж аваад л суух уу гэдгийг бодох учиртай. Энэ бол шинэ зүйл биш. Энийг бид ярьсаар л ирсэн. Харамсалтай нь, ярьснаас өөр зүйл хийсэнгүй. Хорин жилийн өмнө ноорхой байсан Эрээнийг монголчуудын мөнгө босгоод ирсэн гэж бид бүгд л ярьдаг. Харин энэ хорин жилд Монголын маань газар нутаг дээр сэргээд босоод ирсэн ноорхой суурин байна уу. Тавантолгойгоо бид өөрсдөө л барьцаанд тавьж, зээлсэн мөнгөө сонгуулийн шоу болгож, тараагаад идээд дууссан шүү дээ. “Чалко”-гийнхон биднийг гуйгаагүй. Тийм том барьцаатай юм чинь баярлаад л хэдэн ногоон зээлсэн, аль таван жилийн өмнө зээлээд идэж уугаад дууссан мөнгийг одоо болтол төлж дуусаагүй л байна. “Тэнэгийн дотор уужуу” гэж тайтгарч болох ч ирээдүйд үр хүүхэд маань ямар Монголд амьдрах бол гэдэг асуулт хариултгүй зовоож байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж