“Севол” хөлгийг татаж гаргах ажиллагаа удааширлаа

Хуучирсан мэдээ: 2016.10.19-нд нийтлэгдсэн

“Севол” хөлгийг татаж гаргах ажиллагаа удааширлаа

Өмнөд Солонгосын Жиндо арлын ойролцоо живсэн “Севол” гатлага онгоцыг тэнгисийн гүнээс татаж гаргах ажиллагаа цаг агаарын нөхцөл байдлаас болж удааширч байгааг албаныхан мэдэгдлээ. 6825 тонн жинтэй гатлага онгоцыг тэнгисийн 40 метрийн гүнээс татаж гаргах ажлыг өнгөрсөн зургадугаар сард эхлүүлсэн юм. Гатлага онгоцыг татаж гаргах ажлыг Хятадын компани гүйцэтгэж, өнгөрсөн долдугаар сарын эцэс гэхэд усны гадаргад хөлгийг авчирахаар төлөвлөж байсан юм. Гэвч гатлага онгоцыг татаж гаргах ажил он дамнан удааширах төлөвтэй байгаа аж. Хохирогчдын ар гэрийнхэн сураггүй болсон зорчигчдын цогцосыг олох найдлага тавин Өмнөд Солонгосын засгийн газраас эрчимтэй шаардсаны үр дүнд гатлага онгоцыг татаж гаргахаар болсон юм.

476 хүнтэй “Севол” гатлага онгоц 2014 оны дөрөвдүгээр сард живж осолдсоноос 304 хүн амь үрэгдсэний олонх нь дунд сургуулийн сурагчид байжээ. Ослын шалтгаан нь даац хэтрүүлж, огцом эргэлт хийснээс тэнцвэрээ алдан холбирсноос болсон гэж мөрдөн шалгах ажиллагаа дүгнэсэн юм.

Гатлага онгоцны ослоос амьд үлдсэн ахмад И Жунсок болон багийн 14 хүнд хоёроос 12 жил шоронд хорих ял оноосон билээ.

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: YONHAP, AGENCE-FRANCE PRESSE

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж