Ургац хураалт 91 хувьтай байна

Хуучирсан мэдээ: 2016.10.18-нд нийтлэгдсэн

Ургац хураалт 91 хувьтай байна

Энэ онд улсын хэмжээгээр 377.2 мянган га-д үр тариа, үүнээс 355.3 мянган га-д улаанбуудай, 14.5 мянган га-д төмс, 8.2 мянган га-д хүнсний ногоо, 63.8 мянган га-д тосны ургамал, 28.0 мянган га-д тэжээлийн ургамал, 4.2 мянган га-д эмийн ургамал, нийтдээ 495.9 мянган га-д тариалалт хийсэн.

Ургацын урьдчилсан балансаар 501.0 мянган тонн үр тариа, үүнээс 482.1 мянган тонн буудай, 174.7 мянган тонн төмс, 117.5 мянган тонн хүнсний ногоо, 32.5 мянган тонн тосны ургамал, 43.4 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авахаар тогтоогоод байна.

Аравдугаар сарын 18-ний байдлаар 75.5 мянган га-г ангилан хадаж, нийтдээ 324.0 мянган га-гаас 452.8 мянган тонн үр тариа, үүнээс 441.4 мянган тонн улаанбуудай, 14.2 мянган га-гаас 150.3  мянган тонн төмс, 7.7 мянган га-гаас 86.8 мянган  тонн хүнсний ногоо, 18.6 мянган га-гаас  45.2 мянган тонн тэжээлийн ургамал, 35.8 мянган га-гаас 15.1  мянган тонн тосны ургамал тус тус хураан аваад байна.   

Шинэ ургацаас нийтдээ 150.0 мянган тонн буудай борлуулагдсанаас Тариалан эрхлэлтийг дэмжих санд 45.0 мянган тонныг аваад байгаа тухай ургацын төв штаб мэдээллээ.

 

(Хураасан талбайн хэмжээг хүснэгтээр үзүүлэв.)

 

                                 УРГАЦ ХУРААЛТЫН МЭДЭЭ

Д/Д

Таримлын төрөл

Хураах талбай         (га)

Хураасан талбай           (га)

Хувь

 

Нэгжийн ургац        (цн)

Нийт ургац

(тн)

1

Үр тариа

355917

324088

91.1

14.0

452856

2

Төмс

14546

14268

98.1

105.4

150364

3

Хүнсний ногоо

8179

7785

95.2

111.6

86878

4

Тэжээл

29236

18639

63.5

24.3

45230

5

Тосны ургамал

54729

35833

65.4

4.2

15103

Ус цаг уур, орчины шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр:

Энэ сарын 19-нд баруун аймгуудын баруун хэсгээр, 20-нд нутгийн хойд хэсгээр, 21-нд говь болон зүүн аймгуудын зарим газраар хур тунадас, цас орно. Салхи 19,21,22-нд Алтайн уулсаар, 20-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. 19-нд ихэнх нутгаар дулаахан байх боловч бусад хугацаанд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө хоёр градус дулаанаас гурван градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө нэг градус хүйтнээс дөрвөн градус дулаан, өдөртөө 12-17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна. Мөн энэ сарын 20-нд нутгийн баруун хэсгээр сэрүүсэх төлөвтэй байгаа талаар мэдээлжээ.

Дашрамд дурдахад энэ жилийн ургац хураалтын ажилд 950 цэргийн албан хаагч, 180 оюутан, нийтдээ 1130 хүн гэрээгээр ажиллаж байна. 

  УРГАЦ ХУРААЛТЫН ЯВЦЫН МЭДЭЭ   
         10/18/2016
  Аймгуудын        нэр Балансаар хураах  талбай га-гаар      Хураасан талбай /га/   Авсан  ургац/тн/Нэгжийн ургац          цн-ээр
Ангилан  хадсан талбай /га/ Цайруулсан талбай /га/ Шууд хураасан талбай /га/Нийт хураасан талбай /га/ ХувьНийт  ургац            тн-оор Үүнээс улаанбуудай       тн-оор
1 Архангай5062110011003576467692.45596552212.0
2 Баян-Өлгий43004343100.056013.0
3 Баянхонгор90099100.015015.9
4 Булган 3711653085308313613666998.8519675137014.2
5 Говь-Алтай4150025125160.54036016.1
6 Дорноговь000000.0000.0
7 Дорнод180503360336099401330073.710324100347.8
8 Дундговь000000.0000.0
9 Завхан6050046046076.061045013.3
10 Өвөрхангай5702003698369864.95155490013.9
11 Өмнөговь000000.0000.0
12 Сүхбаатар9805004437443745.3164816483.7
13 Сэлэнгэ14650643878438789722014109896.322914722641916.2
14 Төв797441664316143548427098589.0832067926211.7
15 Увс5188004978497896.06697607213.5
16 Ховд15400154154100.013108.5
17 Хөвсгөл15953760760147951570398.4214062120513.6
18 Хэнтий1628110701070112391230975.6812980016.6
19 Дархан-Уул1168931763176853311709100.2189311711016.2
20Улаанбаатар000000.0000.0
21 Орхон360928028033293609100.09435943526.1
22Говьсүмбэр000000.0000.0
ДҮН355931755757507524886532408891.145285644148814.0

А.Сүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж