СЕХ мэдээлэл хийх эсэх эцэслэгдээгүй байна

Хуучирсан мэдээ: 2016.10.19-нд нийтлэгдсэн

СЕХ мэдээлэл хийх эсэх эцэслэгдээгүй байна

Орон нутгийн сонгуулийн санал хураалтын ирцийн мэдээг Сонгуулийн ерөнхий хорооноос өгөх эсэх асуудлаар бид лавлахад “Одоогоор тодорхой шийдвэр гараагүй, эцэслэгдээгүй байна” гэсэн мэдээллийг өглөө.

Сонгуулийн тухай хуульд зааснаар энэ талын мэдээллийг нийслэл, аймаг, дүүргийн Сонгуулийн хороодоос өгөхөөр заасан юм.

Нийслэлийн Сонгуулийн хорооноос ирц болоод бусад холбоотой мэдээллийг 13.00, 18.00, 23.00 цагийн орчимд өгөхөөр төлөвлөөд байна.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж