Хятад сансрын нисэгчтэй хөлгөө тойрог замд орууллаа

Хуучирсан мэдээ: 2016.10.17-нд нийтлэгдсэн

Хятад сансрын нисэгчтэй хөлгөө тойрог замд орууллаа

Хятад улс сансар огторгуйг судлах чадавхиа нэмэгдүүлэх зорилго бүхий төслийн хүрээнд хоёр сансрын нисэгчтэй “Шэньжоу-11” хөлгийг Хятадын хойд нутаг дахь Зюцюанийн хиймэл дагуул хөөргөх төвөөс орон нутгийн цагаар өнөө өглөөний 07:30 цагт тойрог замд оруулжээ. “Шэнзоу-11” сансрын хөлөг “Тиан-Гон 2” сансрын лабораторитой задгай сансарт холбогдож, хөлөгт яваа хоёр сансрын нисэгч хэд хэдэн туршилт судалгаа хийх төлөвлөгөөтэй байгааг албан эх сурвалж мэдээллээ. Үүнээс гадна сансрын нисэгчид 30 хоногийн турш хөлөгт амьдрах юм. Ингэснээр тэд сансарт хамгийн удаан хугацаагаар байсан Хятадын сансрын нисэгчид болох аж. 

Энэ нь БНХАУ-ын хувьд 2022 он гэхэд сансрын бүрэн тоноглогдсон станц барих төлөвлөгөөний нэг хэсэг болж байгаа юм байна. Сансрын станцыг дор хаяж 10 жил ажиллах хүчин чадалтай байна гэж тооцоолжээ.

Хятад улс өөрийн сансрын нисгэгчидтэй сансрын хөлгийг тойрог замд оруулсан гурав дахь улс боллоо. Өмнө нь АНУ болон ОХУ өөрийн сансрын нисэгчтэй хөлгийг тойрог замд оруулсан юм.

Т.МӨНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж