Нийслэлд сонгогчдын ирц 12.9 хувьтай байна

Хуучирсан мэдээ: 2016.10.19-нд нийтлэгдсэн

Нийслэлд сонгогчдын ирц 12.9 хувьтай байна

Нийслэлийн сонгуулийн хорооноос сонгуулийн ирцийн талаарх анхны мэдээллийг дөнгөж сая өглөө. Нийслэлийн есөн дүүргийн хэсгийн хороодоос ирүүлсэн мэдээллийг нэгтгэн үзвэл 12.00 цагийн байдлаар нийслэлийн хэмжээнд нийт сонгогчдын 12.9 хувь нь сонгуульдаа оролцож саналаа өгсөн байна.

Тодруулбал,

  • Багануур дүүрэгт 3088 сонгогч саналаа өгсөн нь 16.5 хувь
  • Багахангай дүүрэгт 659 сонгогч саналаа өгсөн нь 23.3 хувь
  • Баянгол дүүрэгт 18476 сонгогч саналаа өгсөн нь 14.3 хувь
  • Баянзүрх дүүрэгт 22678 сонгогч саналаа өгсөн нь 11 хувь
  • Налайх дүүрэгт 4522 сонгогч саналаа өгсөн нь 19.4 хувь
  • Сонгинохайрхан дүүрэгт 22171 сонгогч саналаа өгсөн нь 11.7 хувь
  • Сүхбаатар дүүрэгт 12956 сонгогч саналаа өгсөн нь 14.8 хувь
  • Хан-Уул дүүрэгт 13412 сонгогч саналаа өгсөн нь 13.5 хувь
  • Чингэлтэй дүүрэгт 12442 сонгогч саналаа өгсөн нь 12.1 хувь аж.

Нийт дүнгээрээ нийслэлийн хэмжээнд 110404 сонгогч саналаа өгсөн нь 12.9 хувьтай гарчээ.

Энэ нь хангалтгүй үзүүлэлт учир иргэд сонгуульдаа идэвхтэй оролцохыг Нийслэлийн сонгуулийн хорооноос уриаллаа.

Зарим дүүргийн сонгуулийн хэсгийн хороодоос “Бүх нийтээрээ амарч сонгуулиа өгөхөөр хуульчилсан байтал зарим байгууллага хүмүүсээ ажиллуулж байгаа нь сонгуулийн ирцэд сөргөөр нөлөөлж байна” гэсэн гомдлыг ирүүлсэн байна.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж