Башар аль-Ассадын эхнэр нөхрөө орхихгүй

Хуучирсан мэдээ: 2016.10.19-нд нийтлэгдсэн

Башар аль-Ассадын эхнэр нөхрөө орхихгүй

Сирийн тэргүүн хатагтай Асма аль-Ассад өөрийг нь зөрчил мөргөлдөөнтэй улсаас гаргаж, өөр оронд орогнол олгох саналыг хүлээж авахаас татгалзжээ. Тэрбээр нөхөр, Сирийн ерөнхийлөгч Башар аль-Ассадын дэргэдээс холдохгүй хэмээн мэдэгдсэн байна.

Оросын “Руссия 24” телевизэд өгсөн ярилцлагандаа Асма аль-Ассад түүнд ийм санал тавьсан нь нөхрийг нь дорд үзсэн үйлдэл хэмээн шийдэмгий мэдэгдсэн байна. Асмад орогнол олгох санал тавьсан “хүмүүс” түүний болоод хүүхдүүдийнх нь аюулгүй байдал, санхүүг баталгаа гаргах амлалт өгсөн аж. Түүнчлэн тэрбээр Сирийн засгийн газрыг дэмжиж буй ОХУ-д талархал илэрхийлжээ.

Асма 2000 онд Башар аль-Ассадтай гэрлэжээ. Тэрбээр Лондонд төрсөн бөгөөд банкир мэргэжилтэй аж. Сирийн ерөнхийлөгч Башар аль-Ассадын дэглэмийг унагаахын төлөөх бослого тэмцэл 2011 оны дөрвөн сараас хойш үргэлжилж байна. Сирийн зөрчил мөргөлдөөнд 400 мянга орчим хүн амь үрэгдэж, олон сая хүн орон гэрээ алдан дүрвэжээ.

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: ВВС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж