
Хөнгөн атлетикийн улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр 16.00 цагаас нээлтээ хийх гэж байна. Энэ сарын 20-22-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болох тус тэмцээнд эрэгтэй, эмэгтэй нийт 21 зай төрөлд тамирчид өрсөлдөх ажээ. Тэмцээнээс шалгарсан зарим тамирчдыг наймдугаар сарын сүүлчээр БНСУ-ын Дэгү хотноо болох дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцуулах юм.