Сингапурын эдийн засаг дөрвөн хувиар унажээ

Хуучирсан мэдээ: 2016.10.18-нд нийтлэгдсэн

Сингапурын эдийн засаг дөрвөн хувиар унажээ

Хоёр улирал дараалсан эдийн засгийн сулхан үзүүлэлт нь үүнд хүргэх гээд байсан юм. Сингапурын дотоодын нийт бүтээгдэхүүн III улиралд 4,1 хувиар унажээ.

Шинжээчид эдийн засагт нь ийм үзүүлэлт гарна гэж огт хүлээгээгүй, хэвэндээ үлдэнэ гэж дүгнэж байлаа. Энэ жилийн III улирал нь 2012 оны улиралаас хойших хамгийн доогуур үзүүлэлт боллоо.

Харин одоо 2017 онд ч онцын өсөлт гарахгүй гэж хэлж болох юм.

ДНБ-ний  уналт ийм хэмжээнд гарахааргүй нөхцөлд 4,1 хувийн уналт бүртгэгдлээ. Наад зах нь 14 шилдэг мэргэжилтний хэн нь ч ийм үзүүлэлт гарна гэж огт хэлээгүй байна. Уналт нь өөртөө стандартын дөрвөн гажуудлыг агуулжээ.

Bloomberg мэдээлснээр,  өнгөрсөн оны нэгдүгээр сараас хойш гурав дахин суларсны дараа ч Сингапурын төв  банк зээлийн бодлогоо  хэвээр нь үлдээсэн байна. Тэр үед эдийн засаг нь  сүүлийн дөрвөн жилийн хамгийн доогуур үзүүлтээ харуулсан билээ.

Bloomberg  агентлагийн асуусан 24 эдийн засагчийн 21 нь Сингапурын валютын газар  өөрийн өмнөх бодлогоо барьж байна гэсэн юм. Чангалах бодлого хийх үндэслэл алга.

Энэ хот улсын ДНБ ингэж эрчимтэй унасан  шалтгааныг хэн ч хэлж мэдэхгүй байгаа. Ер нь санхүүгийн  үйлчилгээнд том доголдол гаргасан бол Сингапурын хувьд тэр нь асар том эрсдлийг гаргана.

Сингапурын   чинээлэг  байдал нь  хөрөнгө оруулалт ба татварын уур амьсгал ямар байх вэ гэдгээс ихээхэн хамааралтай. Энэ орон нь оффшор бүс болж ирсэн уламжлалтай.  Хэрэв ДНБ-ний бууралт нь  үйлчлүүлэгч нарын урсгал удааширсан эсвэл гадагшилсантай  холбоотой бол  өөрчлөлт хийх шаардлагатай.

Сингапурт Азийн бусад орнуудаас маш их хөрөнгө цуглардаг. Даяарчлалын хямралын улмаас Сингапур 2001 онд  технологийн урт хямралд байсан юм. Харин өнөөгийн байдал нь  дэлхийн эдийн засаг муу байгаатай холбоотой байх.

Асуудлыг сингапур долларын ханш унасан нь гүнзгийрүүлж байгаа. Газар нутаг бага, эдийн засаг нь өөрийн гэсэн онцлогтой учраас  тус орон нь импортын нийлүүлэлтээс бүрэн хамааралтай.  Одоо импортын бараа, бүтээгдэхүүн үнэтэй болох учраас эдийн засагт нь сөргөөр нөлөөлөх юм.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж