Саудын Арабын ханхүү цаазын ял сонсов

Хуучирсан мэдээ: 2016.10.19-нд нийтлэгдсэн

Саудын Арабын ханхүү цаазын ял сонсов

Саудын Арабын ханхүү гурван жилийн өмнө нэгэн эрэгтэйг буудаж хөнөөсөн хэрэгтээ цаазаар авах ял сонсчээ. Турки бин Сауд аль-Кабир нь нийслэл Эр-риядад хүн амины гэмт хэрэгт буруутгагдан цаазын ял сонссон болохыг дотоод хэргийн сайд мэдээллээ. Саудын Арабт энэ он гарсаар 100 гаруй хүнийг цаазын ялаар шийтгээд байгаа аж. Ял шийтгэгдсэн хүмүүс голдуу хар тамхи наймаалах болон хүн амины гэмт хэрэгтнүүд гэнэ. Ханхүү цаазын ял сонссон 134 дэх хүн болсныг эх сурвалжууд онцолж байна. Ханхүү хохирогчийн гэр бүлийнхэнд нөхөн төлбөр өгөх санал тавьсан боловч хүлээж аваагүй аж.

Саудын Арабт хааны удмын хүн гэмт хэрэгт холбогдсон ч цаазын ял сонсох нь ховор үзэгдэл юм. Өмнө нь 1975 онд авга ахыгаа хөнөөсөн хэргээр ханхүү Файсал бин Мусайд аль-Сауд цаазын ял авч байжээ.

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: ВВС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж