Сонгуулийн явцын дүнг хоёр удаа мэдээлнэ

Хуучирсан мэдээ: 2016.10.19-нд нийтлэгдсэн

Сонгуулийн явцын дүнг хоёр удаа мэдээлнэ

Сум, дүүргийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгууль өглөөний 07.00 цагт улс даяар эхэлсэн. Өглөөний байдлаар нийслэлийн хувьд ахмадууд сонгуульдаа илүү идэвхтэй оролцож, саналаа өгч байгаа тухай бид өмнө нь мэдээлсэн билээ.

Сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчийг сонгох нь иргэн та өөртөө тулгамдсан асуудлыг шийдэх хамгийн ойрын хүнээ сонгож байна гэсэн үг. Тиймээс иргэд сонгуульдаа идэвхтэй оролцоно гэдэгт итгэлтэй байгаагаа Нийслэлийн сонгуулийн хорооны ажилтан илэрхийлж байлаа.

Сонгуулийн ирц, явцын талаарх мэдээллийг өдрийн 12.00, 17.00 цагуудаас хэсгийн хороо нэг бүрээс авах юм байна. Тэрхүү тоон мэдээллийг нэгтгэн хэвлэлийнхэнд мэдээлнэ гэж Нийслэлийн сонгуулийн хороо албан ёсоор мэдэгдэв.

Сонгууль үдшийн 22.00 цаг хүртэл үргэлжилнэ.

Д.ЦЭЭЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж