Үрт хүрэм, хар шилээр гангарсан “Харанга”-ын Лхагвасүрэн бол монголчуудын хайртай дуучин. Тэрбээр хэнз хүүтэй. Хүү нь яг л бяцхан Лхагва. Аав хүү хоёрын өвөрмөц гоёл үргэлж олны анхаарлын төвд байдаг. Тэгвэл аав хүү рокууд Заваа Дамдин Ринбүчи Б.Осгонбаяртай хамт зургаа татуулжээ.
“Бод, бод. Сайн бод. Цөмийн зэвсэгийн өмнө та нар юу юм бэ” хэмээн бясалгалаас гарч ирэнгүүтээ АПУ-гийн “босс”-уудыг олны өмнө алгадаж байсан ламтан бас ламхайтай авхуулсан зураг олон нийтийн сүлжээнд багагүй шейрлэгдээд байна.
Рок од ба бурханы ламтан үр хүүхдүүдийнхээ хамт авхуулсан зургийг сонирхуулъя.
Б.БАТ