Ерөнхийлөгч морин цагийн босгон дээр саналаа өгнө

Хуучирсан мэдээ: 2016.10.19-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч морин цагийн босгон дээр саналаа өгнө

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Сүхбаатар дүүргийн гуравдугаар хороо Орос, Монголын хамтарсан гуравдугаар сургуулийн байранд 11.30 цагаас буюу морин цагийн босгон дээр саналаа өгөхөөр товложээ.

Харин УИХ-ын дарга М.Энхболд нийслэлийн 23 дугаар сургуулийн хичээлийн байранд байрлах сонгуулийн хэсгийн хороонд 15.00 цагт, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 12.30 цагт Баянзүрх дүүргийн “Номноо” хотхонд байрлах 1834 дүгээр хэсгийн хороонд очиж тус, тус саналаа өгнө.

Сум, дүүргийн Иргэдийн Хурлын Төлөөлөгчийг сонгох санал хураалт өнөөдөр 22.00 цаг хүртэл үргэлжилнэ. Улсын хэмжээнд орон нутгийн сонгуульд саналаа өгөх сонгуулийн насны хоёр сая гаруй иргэн бий.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж