Болливудын жүжигчин Приянка Чопра Conde Naste Traveller сэтгүүлийн нүүрийг чимсэн зургаараа олон нийтийн дургүйцлийг ихээхэн хүргэжээ. Түүний өмссөн майкан дээр нь цагаач, дүрвэгч, гаднын хүн гэсэн үгийг баллаж жуулчин гэдэг үгийг тодотгосон байна.
Олон нийт тус сэтгүүл болон Болливудын одыг эрх ямба, нэр хүндээ ашиглан бусдыг, тэр дундаа өөрсдийн буруугаас бус өрөөлийн буруугаас болж хүнд байдалд орсон дүрвэгчдийг доромжиллоо гэж үзсэн байна. Гэвч Conde Nast сэтгүүлийн BBC-д мэдээлснээр тэдний мессеж бусдад буруу ойлгогдсон талаар хэлжээ. Угтаа бол тус мессеж нь хүмүүсийг дүрвэгч, цагаач, гадныхан гэх мэт ялгаварлан гадуурхалгүйгээр бүх хүмүүс л жуулчид байдаг гэсэн утгыг илэрхийлэхийг зорьсон нь ийнхүү олон нийтийн зүгээс эсэргүүцэлтэй тулгарсан байна.
Чопра Энэтхэгийн телевизэд өгсөн ярилцлагынхаа үеэр “Бидний илгээх гэсэн мессеж олон нийтэд ташаа ойлголт төрүүлсэнд маш их харамсаж байна.Уучлаарай… Би бусдыг ялгаварлан гадуурхахын эсрэг байр суурьтай хүн. Надад энэ бүгд муугаар нөлөөлөөд зогсохгүй маш эвгүй санагдаж байна” гэжээ.
Г.АНУДАРЬ
ЭХ СУРВАЛЖ: BBC