Гитлерийн төрсөн байшинг нураана

Хуучирсан мэдээ: 2016.10.18-нд нийтлэгдсэн

Гитлерийн төрсөн байшинг нураана

Австрийн засгийн газар Адолф Гитлерийн төрсөн байшинг нураах болсноо мэдэгдсэн байна. Германы нацист дарангуйлагчид хүндэтгэл үзүүлэхээр ирдэг нео-нацист үзэлтнүүдийг тоог багасгах зорилготойгоор тус байшинг нураахаар болсон байна.

Австрийн дотоод хэргийн сайдын мэдээлснээр тус байшин Баруун Австрийн Бранау хотхонд оршдог бөгөөд засгийн газраас устгах саналыг гаргасан аж.  Дотоод хэргийн сайд  Волфганг Соботка хэлэхдээ“Тус байшингийн бэлэг тэмдэг болсон зүйлийг өөрчилж архитектурын шинэ шийдлээр дахин сэргээх нэн шаардлагатай байна” гэв. Байшинг нурааж шинэ барилгыг барьснаар Гитлерийг санагдуулах бүх зүйлийг устгах бөгөөд зөвхөн суурь нь үлдэнэ хэмээн тэрээр мөн хэлсэн байна. 

Дээрх байшинг хэвээр үлдээх нь Австрийн түүхийг үгүйсгэж байгаа хэрэг хэмээн засгийн газрын холбогдох албаныхан үзсэн байна. Соботкагийн хэлж буйгаар дээрх байшинг засгийн газрын дэргэдэх албан байгууллага юм уу нийгмийн халамжийн агентлаг болгох аж. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж