Туркэд өндөр цалинтай ажиллуулна гэх нэрийдлээр монгол иргэдийг хуурч, аваачсан тохиолдол гарах болсон байна. Улмаар монгол иргэд очиж ажил хийж, мөнгөтэй болоод эргүүлж өгөх төлөвлөгөөтэйгөөр мөнгө хүүлэгчдээс их хэмжээний мөнгө зээлээд явжээ. Ингээд хоног өнгөрөх тусам хүүнээс хүү бодогдож өрөнд орох тохиолдол хэд хэдэн удаа гарчээ. Тиймээс иргэд Туркэд өндөр цалинтайгаар ажиллах зуучлалын байгууллагад хандсан бол мөнгө өгөхөөсөө өмнө тухайн байгууллагын талаар судалгаагаа сайн хийж, мэдээлэл мэдлэгтэй байж хууртахгүй байхыг албаныхан сануулж байна.
Б.ЗАЯА