Хөлбөмбөгийн шигшээ баг урд хөршид бэлтгэл хийж байна

Хуучирсан мэдээ: 2016.10.18-нд нийтлэгдсэн

Хөлбөмбөгийн шигшээ баг урд хөршид бэлтгэл хийж байна

Монголын хөлбөмбөгийн шигшээ баг энэ долоо хоногоос БНХАУ-ын Бээжин хотноо хамтарсан бэлтгэлийг хийж эхэллээ. Урд хөршид 14 хоногийн бэлтгэл хийгээд Малайзыг зорих шигшээ багт 23 тамирчин багтсан бөгөөд дасгалжуулагчаар З.Баттулга ажиллаж байна. Энэ удаагийн шигшээ багийг залуу тамирчдаар бүрдүүлсэн бөгөөд дундаж наслал 22.8 байгаа юм.

Манай шигшээ баг ирэх сарын 2-11-ний хооронд Малайзын Куала Лампур хотноо болох “AFC Solidarity Cup” тэмцээний бэлтгэлээ урд хөршид эхлүүллээ. Энэхүү тэмцээнд Монгол, Шри Ланка, Макао, Лаус гэсэн улсууд өрсөлдөх юм.

Ч.БОЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж