Глоб интернэйшнл төвөөс НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран "Уул уурхайн засаглал ба уул уурхайн салбарын ил тод байдал" сэдэвт сургалтыг удахгүй зохион байгуулах гэж байна. Сургалтад нийслэлд үйл ажиллагаа явуулдаг хэвлэл мэдээллийн байгууллагын залуу ажилтнуудаас гадна Өвөрхангай, Өмнөговь, Сэлэнгэ, Баянхонгор, Сүхбаатар, Дорноговь аймгийн залуу сэтгүүлчдийг хамруулна.Сургалтад оролцогчид хэвлэлийн салбарт таваас илүүгүй жил ажилласан байх ба телевиз, сонин, мэдээллийн сайтын сурвалжлагчид байх юм.
Сургалт аравдугаар сарын 24-25-ны өдрүүдэд үргэлжилнэ.
Д.ЦЭЦ