Дэлхий өрөндөө живж байна

Хуучирсан мэдээ: 2016.10.19-нд нийтлэгдсэн

Дэлхий өрөндөө живж байна

-Дэлхийн нийтийн өрийн хэмжээ 152 их наяд ам.доллараас даваад байна-

Дэлхий нийтийн хэмжээнд бүх улс орон, компаниуд ба хувь хүмүүсийн өр нийлээд 152 их наяд ам.доллараас давлаа. Зээлийн хэмжээ бодит аюул болох агшин ойрхон байгааг Олон улсын валютын сан (OУBC) мэдээлж байна. Тиймээс ОУВС улс орнуудад хандан асуудлыг хойш тавилгүйгээр шийдэж эхлэхийг уриалжээ. Учир нь энэ өр нэмэгдсээр , нөхцөл байдал эрүүл биш эрэмдэг болчихоод байгаа юм. Олон улсын валютын сангийн мэдээгээр санхүүгийн биш салбарын дэлхийн нийт өр 152 их наяд ам.доллар болсон бөгөөд сүүлийн 100 жилд өрийн хэмжээ хоёр дахин нэмэгдээд байгаа юм. 2002 онд нийт өрийн хэмжээ дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний 200 хувьтай тэнцэж байсан бол 2015 онд тэр нь 225 хувь болсон байна. Энэ үзүүлэлт нэмэгдэх нь аль хэрийн аюул дагуулж байгааг хэмжих арга одоогоор байхгүй. Гэлээ ч уг асуудлаа хойш тавилгүйгээр шийдэж эхлэхийг ОУВС дэлхийн улс орнуудын Засгийн газарт сануулж байгааг CNBC дамжуулав.

2008–2009 онуудад дэлхий нийтэд нүүрлэсэн санхүүгийн хямралын дараа олон улс орны Төв банкууд дээд зэргээр бага төвшинд бодлогын хүүгээ аваачсан. Үүнийг олон компаниуд ашиглан зээлээ нэмэгдүүлсний улмаас корпорациудын тавьсан зээл асар хүчтэй нэмэгджээ.

Санхүүгийн ертөнцөд бодлогын хүү бага төвшинд байгаа нь зээлээ төлөх боломжтой ч гэсэн түүнийг төлөх компаниудын хүслийг дарж байна. Тиймээс ч олон компаниуд инфляци өсөхийг хүлээн зээлээ хаалгахгүйгээр хойш тавьж байна.

Үнэ багасах дефляци нь зээлийн ачааллыг нэмэгдүүлдэг, тэр нь эргээд эдийн засгийн өсөлтийг муутган дефляцийг үргэлжлүүлж байгаа юм хэмээн ОУВС сануулж байна. Улстөрчдөд нэн ялангуяа хямралын дараа өрийг боломж улам бүр буурч байгаа учраас мөнгөний шилжилт, мөнгө зээлийн бодлогод бүтцийн өөрчлөлт хийж, өрийн дарамтыг буулгах арга хэмжээ авахыг ОУВС уриалж байна.

Хамгийн их асуудал үүсгэх магадлалтай салбаруудын талаар уг сан сануулахдаа, хөгжиж байгаа эдийн засагтай орнуудаас гадна зэх зээл бүрэлдэн тогтсон “системийн чухал” гэгдэх орнуудад тухайлбал Бразили, Хятадад өр өндөр байгааг хэлжээ. Улс орнуудын өр нь дэлхийн хэмжээний нийт өрийн гуравны нэгтэй тэнцэж байгаа ч энэ хэмжээ санхүүгийн хямралын дараа 2010 оноос хойш мэдэгдэхүйц нэмэгдсэнийг сангийн илтгэлд тэмдэглэжээ.

Улсын орнууд өрөө барагдуулахын тулд төсвийн алдагдлыг бууруулах санхүүгийн шинэчлэлүүд, ДНБ-ний өсөлтийг үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх замаар хийх, инфляцийн зорилгот төвшинг нэмэх, өрийн бүтцийг өөрчлөх зэрэг нь тулгамдсан чухал асуудал юм байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж