Г.Болдбаатар халз тулаанд жүдочдыг төлөөлнө

Хуучирсан мэдээ: 2016.10.18-нд нийтлэгдсэн

Г.Болдбаатар халз тулаанд жүдочдыг төлөөлнө

-Монгол, Оросын баг халз тулааны төрлөөр өрсөлдөнө-

“Орос-Монголын хамтын ажиллагаа-2016” бизнес форумыг аравдугаар сарын 27-30-нд Новосибирск хотод зохион байгуулах гэж байгаа билээ.

Орос, Монголын хооронд дипломат харилцаа тогтсоны 95 жилийн ойн хүрээнд болох бизнес форумаар хоёр улсын эдийн засаг, боловсрол, соёл, спорт, шинжлэх ухаан, эрүүл мэнд, бизнесийн олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, Монголын үндэсний үйлдвэрлэлийг ОХУ-ын зах зээлд гаргах төсөл, хөтөлбөрүүдийг танилцуулах зэрэг олон асуудлыг хэлэлцэх аж.

Мөн энэ үеэр хоёр улсын урлаг, спортын салбарыг хамарсан арга хэмжээ төлөвлөгдсөний нэг нь Монгол, Оросын тамирчдын халз тулааны төрлийн тэмцээн юм.

Халз тулааны төрөлд хамаарах найман спортоор дараах тамирчид Оросын тамирчидтай өрсөлдөхөөр нэрс тодорчээ. Харин Оросын тамирчдаас хэн сонгогдож, халз тулаанд өрсөлдөх нь хараахан тодорхой болоогүй байна. Тэмцээн аравдугаар сарын 27-29-нд болно.  

 

1.         Бокс: Э.Баярхүү /64 кг/

2.         Жүдо: Г.Болдбаатар /60 кг/

3.         Чөлөөт бөх: Д.Цогтбаатар /61 кг/

4.         Байлдааны самбо: Б.Дамланпүрэв /62 кг/

5.         Кикбокс: С.Батжаргал /67 кг/

6.         Мутай бокс: Б.Гантогтох /60 кг/

7.         ММА / Холимог тулаан: С.Сүхболд /66 кг/

8.         Таэквонда: П.Бямбадорж /57 кг/

9.         Сонгомол бөх: Б.Хаш-Эрдэнэ /65 кг/

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж