Модон бөмбөгчид Тайваныг зорилоо

Хуучирсан мэдээ: 2016.10.18-нд нийтлэгдсэн

Модон бөмбөгчид Тайваныг зорилоо

Дэлхийн оюутны аварга шалгаруулах тав дахь удаагийн модон бөмбөгийн тэмцээн Хятадын Тайваны Тайпей хотноо аравдугаар сарын 20-26-ны өдрүүдэд болно. Тус тэмцээнд Монголын оюутны эрэгтэй, эмэгтэй баг оролцох бөгөөд тэд өчигдөр Тайвань улсыг зорилоо. Энэ удаагийн багийн ахлагчаар Г.Гэрэлхүү, дасгалжуулагчаар М.Ганболд нар томилогдсон байна.

БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН:

  • Ахлагч: Г.Гэрэлхүү
  • Дасгалжуулагч: М.Ганболд /”Мон-Алтиус” БТДС/
  • Тамирчдын ахлагч: Б.Баянбулаг
  • Тамирчид: Ш.Батжаргал, Б.Билгүүндалай, З.Байтагсүрэн, М.Ууганбаяр, М.Хүрэлмөнх, Б.Аззаяа, Ж.Шинэжамц, М.Нандинцэцэг, Э.Цэнгүүл, Г.Мягмарсүрэн, Ж.Наранчимэг нар багтжээ.

Дашрамд дуулгахад, Монголын модон бөмбөгийн оюутны баг тамирчид 2014 онд Малайзын Перлист болсон тэмцээнээс хоёр хүрэл медаль хүртэж байжээ.

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж