Хуучирсан мэдээ: 2016.10.19-нд нийтлэгдсэн
МСҮТ-ийн оюутнууд 70 мянгаа нэхэн жагслаа
- Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын Япон улс дахь айлчлалын үеэр давхар татварын хэлэлцээрийн ажлыг эрчимжүүлэхээр болжээ.
- Ирэх оноос АНУ-д 25-44 насны 30 залууг сургахаар болсон талаар Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.
- МСҮТ-ийн оюутнууд 70 мянган төгрөгийн тэтгэлгээ авахыг шаардаж өчигдөр Тусгаар тогтнолын ордны өмнөх талбайд жагслаа.
- АТГ прокурорын байгууллагаас гаргасан саналын дагуу МАХН-ын генсек, Эрүүл мэндийн сайд асан Г.Шийлэгдамбын авлигын хэрэгт тус намын дарга Н.Энхбаярыг сарын өмнөөс холбогдуулан шалгаж эхэлжээ.
- Аравдугаар сарын 12-13-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын “Ганданда Чойлон” хийдээс Хар морьт сахиус алдагдсан талаар цагдаагийн байгууллагаас өчигдөр мэдээллээ.
- АТГ-аас нийтийн албанд томилогдохоор хувийн ашиг сонирхлын мэдүүлгээ өгсөн иргэдээс 24-ийхийг нь буцаажээ.
- Сум дүүргийн ИТХ-ын сурталчилгаа эхэлснээс хойш цагдаагийн байгууллагад 243 гомдол мэдээлэл иржээ.
- “Даяар Монгол”, “Хөх Монгол”, “Босоо хөх Монгол” тэргүүтэй хөдөлгөөний 16 хүн эрүүгийн гэмт хэрэгт сэжиглэгдэн шалгагдах болжээ.
- Жилийн таван хувийн хүүтэй, Боловсролын зээлийн сан оюутны хөгжлийн зээлийг арилжааны банкаар дамжуулах олгох ажлыг энэ сараас эхлэхээр болсон талаар өчигдөр БСШУСЯ-наас мэдээллээ.