Хятад Сүй фэн хэ хотын Хэйлонгжиангын зүүн хойд хэсэгт шинэ онгоцны буудал барихаар болсон талаар бямба гаригт /2016.10.17/ Хятадын Синь Хуа агентлаг мэдээлжээ.
Бүтээн байгуулалтын ажлыг ойрын хугацаанд эхлүүлэхээр зэхэж байна.Үүнд нийт 1,2 тэрбум юань буюу 179 ам.долларын хөрөнгө оруулалт шаардагдаж байгаа аж.
Тус онгоцны буудал нь жилд 4800 нислэг, 450,000 зорчигч, 3600 тонн ачааг тээвэрлэх хүчин чадалтай бөгөөд тус онгоцны буудлын чиглэлд явах хурдны замын бүтээн байгуулалт хэдийн эхэлсэн байна. Сүй Фэн Хэ хот нь одоогоор Хятадаас ОХУ-ын Алс Дорнодын бүс рүү нэвтрэх хамгийн дөхөм дөт эх газрын боомт төдийгүй жилийн худалдааны эргэлт нь 10 тэрбум гаруй юань байдаг аж.
Г.АНУДАРЬ
Эх сурвалж: RT