ОХУ-ын хүмүүнлэгийн зорилгоор Сирийн Алеппо хотод түр гал зогсоохоор болов.
ОХУ-ын мэдэгдсэнээр, пүрэв гаригийн 08-16 цаг хүртэл гал зогсоох болсон бөгөөд энэ завсарлагааны үеэр босогчид болон энгийн иргэдийг хотоос явах боломжийг олгож байгаа аж. Гэвч НҮБ-ын төлөөлөгчийн газрын хэлж буйгаар иргэдийг хотоос гарахад хамгийн багадаа 12 цаг шаардлагатай байгааг онцолсон байна.
НҮБ-ын төлөөлөгч Стефан Пужаррик хэлэхдээ, "Бид байлдааны завсарлага авч байгааг таатайгаар хүлээн авна. Гэвч бидэнд Аллепо хотын иргэдэд тусламж үзүүлэхэд арай удаан хугацаа хэрэгтэй байна" гэв.
Харин ОХУ-ын батлан хамгаалах яамны албан хаагч Сергей Рудсков “Магадгүй Алеппо дахь асуудлыг шийдвэрлэх хэлэлцээрийг хийн, үр дүнд хүрэхэд удаан хугацаа шаардагдана. Тийм учраас бид цаг хэмнэх үүднээс, мөн иргэдийг тус хотоос явах боломжийг олгож, өвчтэй, шархадсан хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх хүмүүнлэгийн зорилготой завсарлагаар хэрэгжүүлэхээр болсон” гэв.
Г.Анударь
Эх сурвалж: BBC