“Гурван үеийнхэн” бүтээлээ дэлгэлээ

Хуучирсан мэдээ: 2016.10.18-нд нийтлэгдсэн

“Гурван үеийнхэн” бүтээлээ дэлгэлээ

Үнэт эдлэлийн дархны багш Б.Жамаагийн мөнгөөр урласан “Хуримын бөгж”, “Сүйн бөгж”, хүүхэлдэйн урлалын багш Г.Бямбацэрэнгийн даавуугаар бүтээсэн “Оньс”, уран зургийн багш Ц.Болорын “Хавар”, “Огторгуй” зэрэг 30 орчим багшийн арьсан, модон, чулуун, холимог материалаар урласан 60 гаруй сонирхолтой бүтээлүүдийг дэлгэжээ.

Уран зургийн багш Ц.Болорын

 Учир юу гэвэл Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл, урлалын политехник коллежийн түүхт 50 жилийн ойн хүрээнд Дүрслэх урлаг, урлал дизайны гурван үеийн багш нарын “Гурван үеийнхэн” үзэсгэлэн өнөөдөр /2016.10.18/ Монголын уран зургийн галерейд нээлтээ хийсэн нь энэ.

Тус сургуулийн хэвлэлийн график дизайны багш Л.Амарсанаа “Би энэ сургуульдаа 12 дахь жилдээ багшилж байна. Одоо долоо дахь ангитайгаа ажиллаж байна. Сургуулийнхаа түүхт 50 жилийн ойн үзэсгэлэнд “Нүд улаан, Зоос сохор”, “Тэнгэр газрын холбоо”, “Тэнгэрийн ташуур” графит бүтээлээрээ оролцож байна” гэсэн юм.

Хүүхэлдэй урлалын багш Г.Бямбацэрэнгийн

Мэргэжлийн боловсролын ууган сургуулиудын нэг Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл урлалын Политехник коллеж 1966 онд анх Ардын урлал, үндэсний хувцас, оёдол эсгүүр, нягтлан бодох бүртгэл, үндэсний гутал, гөлөмний эсгүүр, дизель ба модны суурь машины засвар, дизель цахилгаан, уран дархан, монгол дархны ангид 170 сурагчтай үйл ажиллагаагаа эхэлж байсан бол өдгөө 32 мэргэжлээр 44 мянган мэргэжилтэй ажилчин бэлтгэн хагас зуун жилийн түүхийн хуудсыг эргүүлжээ.

Тус сургуулийн уран сийлбэрийн анхны багшаар Монгол Улсын Ардын зураач, Урлагийн гавьяат зүтгэлтэн, сийлбэрч Л.Чуваамид, уран баримлын багшаар Монгол Улсын гавьяат зүтгэлтэн, сийлбэрч Д.Дамдиймаа, монгол дархны багшаар уран дархан Д.Нямхүү нар ажиллаж байсан.

Үйлдвэрлэлийн график дизайны багш Д.Ариунболдын

1995 оноос уран зураг, арьсан урлал, керамик гэсэн дүрслэх урлагийн мэргэжлийн есөн анги шинээр нээгдсэнээр өнөөгийн сургалтын суурь тавигдаж, эдүгээ дүрслэх урлагийн 11 мэргэжлээр анхан болон дунд шатны сургалт явуулж байгаа ажээ.

Хүүхэлдэй, бэлэг дурсгалын багш С.Энхсаруулын

Энэ сургуулиас анхны гараагаа эхэлсэн үе үеийн шилдэг уран бүтээлчид төрөн гарчээ. Тухайлбал Урлагийн гавьяат зүтгэлтэн, Төрийн шагналт зураач Ц.Ойдов, Монголын дархчуудын холбооны тэргүүн, уран дархан Н.Ихтөр, Монгол улсын гавьяат сийлбэрч Г.Цогбаяр  нарын олон төгсөгчийг дурдаж болно.

Чимэглэх урлагийн багш Н.Саруулын

А.СҮРЭН

 

 

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж