“Халтар царайт” киноныхон өнөө үед

Хуучирсан мэдээ: 2016.10.18-нд нийтлэгдсэн

“Халтар царайт” киноныхон өнөө үед

Монголчууд 1990-ээд оны дундуур гарсан “Халтар царайт” телевизийн олон ангит киног андахгүй. Тухайн үед гэмт хэргийн гаралт эрс буурч, троллейбус зогсдог байсныг дунд насныхан андахгүй. Том торыг "Замура" гэж нэр хүртэл өгч байлаа. Харин өнөө цагийн залууст киноны талаар товчхон танилцуулахад буруудахгүй биз ээ. Каракасийн баян, чинээлэг айлын том хүү Мигиел Ангел Гонзалес ядуусын хорооллын, сонин зардаг халтар хирнээ үзэсгэлэнт охин Стрелитад анхны харцаар дурласнаар киноны гол үйл явдал өрнөнө. Хайр дурлалд нь олон саад бэрхшээл, зовлон гуниг, хагацал, хууран мэхлэлт тохиолддог ч хосууд энэ бүхнийг даван туулж, үлдсэн амьдралаа хамтдаа аз жаргалтайгаар өнгөрүүлэхээр болж буйгаар "Халтар царайт" кино өндөрлөдөг.

Телевизийн олон ангит "Халтар царайт" киног 1992 онд Венесуэлийн Venevision кино компани бүтээсэн бөгөөд тухайн үедээ маш их шуугиан тарьж, дэлхийн олон оронд гарсан юм. Тус олон ангит киног АНУ, Испани, Монгол, Филлиппинь, Венесуэл, Аргентин, Парагуай, Индонез гэх мэт 8 орны үзэгчдэд хүргэсэн байна. Киног Англи, Орос, Монгол, Филлипинь хэлээр орчуулсан байна. Харин энэхүү кинонд мөнхөрсөн жүжигчид 20 жилийн дараа хэрхэн өөрчлөгдсөнийг “Мартагдсан танил” булангаараа хүргэж байна.  Ингээд хамтдаа хуучны танилуудтайгаа эргээд нэг уулзая. Тэд хэрхэн өөрчлөгдсөн бол…

Miguel Angel Gonzalez - Gullermo Davila, 61 настай

Estrella Montenegro Campuzano - Sonia Smith, 44 настай

Santa Ortigosa- Gigi Zanchetta нь өдгөө 49 настай

 Antonio Gonzalez- Adolfo Cubas, 51 настай

Horacio Gonzalez - Humberto Garcia, 71 настай

Rebeca- Chony Fuentes, 80 настай

Candelaria Camacho - Eva Blanco, 86 настай

 Chuy - Jose Angel Urdaneta, 59 настай

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж