Боксын олон улсын тэмцээн өнөөдөр эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2016.10.18-нд нийтлэгдсэн

Боксын олон улсын тэмцээн өнөөдөр эхэлнэ

Олон улсын сонирхогчдын боксын холбооны /AIBA/ 2016 оны календарчилсан хөтөлбөрт багтсан “Чингис хаан-Улаанбаатарын цом” олон улсын тэмцээн өнөөдөр /2016.10.18/ Спортын төв ордонд эхэлнэ.

Энэ удаагийн цомын тэмцээнд ОХУ, БНХАУ, Узбекстан, Сингапур, Унгар болон Монголын боксчид эрэгтэй 8, эмэгтэй 4 жинд өрсөлдөнө. Тэмцээн 14.00 цагаас эхлэх бөгөөд 15.00 цагаас нээлтийн ажиллагаа болно.

“Чингис хаан-Улаанбаатарын цом” олон улсын тэмцээн аравдугаар сарын 22-ны өдөр өндөрлөнө.

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж