Засгийн газар өнөөдөр 15.00 цагаас хуралдана. Хуралдаанаар Л.Болд гишүүний санаачилсан иргэнд газар өмчлүүлэх тухай болон түүний санаачилсан бусад хуулийн төслийг хэлэлцэнэ. Мөн гадаадын хөрөнгө оруулалттай холбоотой эрх зүйн маргаан үүсэхээс урьдчилан сэргийлэх, маргааныг хэлэлцээний замаар шийдвэрлэх, маргаан үүсэхэд баримтлах журам батлах тухай асуудал болоод нийтдээ зургаан асуудлыг хэлэлцэхээр товложээ.
Т.НОМИН

ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗАР |
|
| ЗАСГИЙН ГАЗРЫН ХУРАЛДААН – Хэлэлцэх асуудал | ЗАСГИЙН ГАЗРЫН ХУРАЛДААН №51 Хэлэлцэх асуудлын төлөвлөгөө Хуралдаан 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 15.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд болно. № | Хэлэлцэх асуудал | Засгийн газрын гишүүн |
-
| “Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн институтийг олон улсын байгууллага болгох тухай” Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийн тухай | Б.ЧОЙЖИЛСҮРЭН |
-
| Хүмүүнлэгийн тусламж үзүүлэх тухай* | Ц.МӨНХ-ОРГИЛ |
-
| Улсын Их Хурлын гишүүн Л.Болдын санаачлан боловсруулсан Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Шүүмжлэгчийн эрхийг хамгаалах тухай, Гэр хорооллын хөгжлийн тухай, Сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдэд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай | С.БЯМБАЦОГТ |
-
| Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайханы санаачлан боловсруулсан “Гар аргаар ашигт малтмал албан бусаар олборлож буй иргэдийн талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай | С.БЯМБАЦОГТ |
-
| Гадаадын хөрөнгө оруулалттай холбоотой эрх зүйн маргаан үүсэхээс урьдчилан сэргийлэх, маргааныг хэлэлцээний замаар шийдвэрлэх, маргаан үүсэхэд баримтлах журам батлах тухай | С.БЯМБАЦОГТ |
-
| Олон улсын хүүхдийн спортын наадам зохион байгуулах тухай | Ж.БАТСУУРЬ |
-
| Бусад асуудал* | Ж.ЭРДЭНЭБАТ | Танилцуулах асуудал |
-
| Эрчим хүчний сайдын гадаад томилолтын тухай | Ж.МӨНХБАТ |
Тайлбар: *Материалыг хуралдаан дээр тараана. ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗАР |
|