Бурхан хулгайлсан этгээдүүдийг баривчиллаа

Хуучирсан мэдээ: 2016.10.18-нд нийтлэгдсэн

Бурхан хулгайлсан этгээдүүдийг баривчиллаа

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ганданд энэ сарын 12-13-нд шилжих шөнө хулгай орж, 300 жилийн настай хосгүй үнэт үзмэр болох Хар морь сахиус алдагдсан хэрэг гарсан. Тэгвэл уг хэргийг үйлдсэн гэмт этгээдүүдийг цагдаагийнхан өчигдөр /2016.10.17/ илрүүлж, саатуулсан байна. Сэжигтнүүдийг баривчлагдахдаа хулгайлсан эртний эдлэл, үнэт бурхад болон бусад эд зүйлсийг нь бүрэн бүтэн цагдаа нар хураан авчээ. Улмаар Хөвсгөл аймгийн цагдаагийн газар тус хэрэгт эрүү үүсгэн шалгаж буй юм. Мөрдөн байцаалтын явцад А, Б нар бусадтай бүлэглэж үйлдсэнээ хэлсэн байна.

Гэмт этгээдүүд "Хар морь" сахиусаас гадна Төвд нэр Таогчойжил/ дүрс бүхий 50x40x60 см хэмжээтэй модон сийлбэр /өнгөөр ялгасан байсан боловч элэгдэж өнгө нь бүдгэрсэн/, Жигжид бурхны хот мандал гэж нэрлэгдэх /эртний зурмал бурхан/, Авид бурхны эртний зурмал хөрөг, гуутай нэрийг нь үл мэдэх жижиг шавар тогтоц бүхий бурхан, хэдий үеийнх нь тодорхойгүй шавар шаазан, хоёр жижиг арслан, мөн 20 ширхэг шавар тогтоц бүхий бурхан зэргийг мөн хулгайлсан байжээ. "Хар морь" сахиусын хувьд 1700 оны үед Ахай бээсийн хошууны ноён Төв Дархан гүн Түвдийн Хөх нуураас залж авчран одоог хүртэл нутгийн иргэд шүтэж ирсэн нандин шүтээн байсан аж.

Д.ЖАГАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж