Орон нутгийн сонгуулийн санал хураалт маргааш /2016.10.19/-нд орон даяар явагдана. Тиймээс маргааш бүх нийтээр амарч, хоёр өдөр архи зарахгүй байх шийдвэрийг гаргасан.
Тэгвэл эрүүл мэндийн байдлаас болж санал хураах байранд ирж чадаагүй, Дайчилгааны тухай хуулийн дагуу нийтийн дайчилгаанд хамрагдан ажиллаж байгаа иргэд болон захиргааны зөрчлийн улмаас баривчлагдсан, албадан саатуулагдаж, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, цагдан хоригдсон иргэдийн саналыг битүүмжилсэн хайрцагаар авч байгаа юм байна. Дээрх төрлийн хүмүүсийн саналыг өнөөдөр 09.00 цагаас битүүмжилсэн хайрцагаар авч байгаа бөгөөд орой 20.00 цагт хаах юм байна. Түүнчлэн сонгуулийн санал авах ажиллагааг зохион байгуулж байгаа сонгуулийн хэсгийн хорооны ажилтан, цагдаа, иргэний бүртгэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, мэдээллийн технологийн ажилтнууд өнөөдөр саналаа өгч байна.
Б.БАТ