Кувейтын Засгийн газар, парламентыг тараав

Хуучирсан мэдээ: 2016.10.18-нд нийтлэгдсэн

Кувейтын Засгийн газар, парламентыг тараав

Сайд нар нь Засгийн газраа тараахыг хүссэн бол парламентыг “аюулгүй байдлын асуудлын үүднээс” эмир тараах шийдвэр гаргажээ.

Ийнхүү Кувейт нэг өдрийн Засгийн газар, парламентгүй боллоо. “Парламенттай хангалтгүй хамтран ажилласан нь Засгийн газар огцрох шалтгаан байлаа” гэж Associated Press агентлаг мэдэгдэв.

Хэсэг хугацааны дараа эмир шейх Сабах ас-Сабах парламентыг тараах шийдвэрт гарын үсгээ зурав. Уг баримтад “Бүс нутгийн байдал ба аюулгүй байдлыг хангах асуудалтай холбогдуулан уг шийдвэрийг гаргалаа” гэж онцолсон байна. Энэ нь “Исламын улс” бүлэглэлийн довтолгооны аюулын  талаар  хэлсэн байж магадгүй юм. Дараагийн парламентын сонгуулийн хугацааг одоогоор товлоогүй байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж