Дэлхийн мисст хэн явах вэ?

Хуучирсан мэдээ: 2016.10.18-нд нийтлэгдсэн

Дэлхийн мисст хэн явах вэ?

Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй, гоо бүсгүйг шалгаруулдаг “Miss World” буюу “Дэлхийн мисс”-ийн тэмцээн эхлэхэд 30 гаруй хоногийн хугацаа үлджээ. Энэ жилийн “Miss World” тэмцээн АНУ-ын Вашингтон хотноо арваннэгдүгээр сарын 29-нөөс арванхоёрдугаар сарын 20-ны хооронд болох юм. Харин манай улсаас “Miss World” тэмцээнд хэн оролцох нь тодорхойгүй байгааг зарим эх сурвалж хэллээ. Мэдээж “Miss World” эх орноо төлөөлөн оролцож байгаа мисс маш олон шалгуурыг давж байж ордог. Дэлхийн олон сая үзэгчийг цэнхэр дэлгэцийн өмнө сарын турш байлгаж чаддаг “Miss World” тэмцээн энэ жил АНУ-д болох болсон нь бүр ч их анхаарлын төвд байсаар байна. 

Олон сая үзэгчдийг хүсэн хүлээдэг “Miss World” тэмцээн айсуй. Харин Монголыг төлөөлж ямар гоо бүсгүй оролцох нь одоогоор тодорхойгүй байгаа аж. Магадгүй АНУ-ыг зорих "Дэлхийн мисс"-ийн багийнхан үүнийг нууцалж болох юм.

Анх 1951 онд Их Британи улсад зохиож эхэлсэн “Miss World” тэмцээнд манай улсын гоо бүсгүйчүүл 2005 оноос эхлэн оролцож эхэлжээ. Монголын гоо бүсгүйчүүдээс мисс А.Сарнай одоогоос таван жилийн өмнө БНХАУ-д болсон тэмцээнд оролцож, шилдэг 25-д үлдэж байв.

Ийнхүү олон сая үзэгчдийг хүсэн хүлээдэг “Miss World” тэмцээн айсуй. Харин Монголыг төлөөлж ямар гоо бүсгүй оролцох нь одоогоор тодорхойгүй байгаа аж. Магадгүй АНУ-ыг зорих "Дэлхийн мисс"-ийн багийнхан үүнийг нууцалж болох юм.

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж