Цаг агаарын таагүй байдлаас шалтгаалан гадаад дотоодын нислэгүүд түр хугацаагаар хойшилсон байна. Чингис хаан нисэх буудлаас өнөөдөр Бээжин, Сөүл, Турк чиглэлд нислэг төлөвлөсөн ч салхи ихтэй байгаагаас хойшилжээ. Сөүл рүү өглөөний 08.45 цагт нисэхээр төлөвлөсөн байсан ч 17.00 цаг хүртэл хойшлуулсан байна.
Гадаадын нислэгээс гадна дотоодын гурван нислэг мөн хойшилжээ. Дотоодын гурван нислэг нь Оюутолгойн чиглэлийнх юм байна. Салхи намжвал онгоцнуудаа нисгэнэ гэж эх сурвалж тодотголоо.
Д.ЦЭЦ